УИХ-ын 28 дугаар тойрогт бие даан нэр дэвшихээр боллоо
Миний бие УИХ-ын 28 дугаар тойрогт бие даан нэр дэвшихээр 10000 хүний гарын үсэг зуруулах маягтыг гардан авч амжилттай зуруулж дууссан болно.
Надад итгэж, намайг дэмжин хүрэлцэн ирж, гарын үсэг зурсан, гарын үсэг зурж дэмжихийг хүссэн ч хүрэлцэн ирж амжаагүй, чатаар болон утсаар холбогдож дэмжсэн нийт Сонгинохайрханчууддаа чин сэтгэлийн талархал илэрхийлье!
Хуулийн дагуу сурталчилгааны хугацаа эхлэхээр та бүхэндээ мөрийн хөтөлбөрөө танилцуулах болно.
Та бүхнийг хүндэтгэсэн УИХ-ын 28 дугаар тойрогт бие даан нэр дэвшигч Самданнямын МӨНХЧУЛУУН.