1 2 3 4

Post Page Advertisement [Top]

Дам тамхидалтын эсрэг хамтдаа

Тамхи таван насыг хорооно гэдэг үг Монголчуудын дунд зүйр цэцэн үг шахуу болсон.
Тамхины утаан дахь никотины хэмжээ тамхи татаж байгаа хүний уушгинд орж байгаа хэмжээнээс 2 дахин их байдаг. Нэг ширхэг тамхинд 4000 гаруй химийн нэгдэл агуулагддагаас 40 нь хорт хавдар үүсгэхэд нөлөөтэй химийн нэгдлүүд байдаг юм байна.
Тэгэхээр та өөрөө тамхи татдаггүй ч гэсэн, гэртээ, ажил дээрээ, гудамж талбайд тамхи татаж байгаа хүний хажууд байснаар дам тамхидалтад өртөж, тамхи татаж байгаа хүнээс илүүтэйгээр хордож байгаа юм.
Дам тамхидалт гэж тамхи татаж байгаа хүмүүсийн тамхины утаагаар тамхи татдаггүй хүмүүс амьсгалахыг хэлнэ.
Дэлхий даяар жил бүр 7330 хүн уушигны хорт хавдрын улмаас, 33950 хүн зүрх,судасны өвчлөлийн улмаас нас барж байгаагийн гол шалтгаан дам тамхидалт байна.
Жил бүр 18 сараас доош насны 7 500-15 000 хүүхэд эмнэлэгт хэвтэж байгаагийн гол шалтгаан нь мөн л дам тамхидалтаас үүдэлтэй амьсгалын доод замын халдвартай холбоотой юм.
Гэтэл хүүхдийн тоглоомын талбай, сүүдрэвчинд сууж тамхи татах хүмүүс олон болсон харагдана. Энэ нь хүүхдүүдийн эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэхээс гадна хүүхдийг тамхи татах зуршилд уриалах, дасгах буруу нөлөөтэй юм.
Иймд аюулгүй, эрүүл орчинд амьдрах эрхтэй иргэн бүр бусдын дам тамхидалтын нөлөөнд хордохгүйн тулд бусаддаа шаардлага тавьж, илүү соёлтой, илүү ээлтэй нийслэлийг хамтдаа бий болгоцгооё!
СӨХолбоод өөрийн эзэмшлийн сүүдрэвч, тоглоомын талбайд доорхи санамжийг байршуулж иогэдэд анхааруулж ажиллахыг уриалж байна.

Bottom Ad [Post Page]